
Зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадйс орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас секундэд 4-9 метр, зүүн хагаст зүүн хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст хүйтэрч Хэнтийн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Дорнод Дарьгангын тал, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул голын сав газраар 1 градус хүйтнээс- 4 градус дулаан говийн бүс нутгийн баруун хэсгээр 9-14 градус бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, 0-2 градус дулаан байна.