Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийг түпгэлзүүлээгүй учир холбогдох хэргийг түдгэлзүүлэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа МИАТ-ын гэх хэрэгт холбогдож, мөнгө угаасан хэмээн ял шийтгүүлээд байгаа Ч.Хоролсүрэнд төрийн өмчийн хэд хэдэн объект, компанийг хууль зөрчин хувьчилсан гэж үзэж байгаа.Тухайлбал, “Аэрогеодези” төрийн өмчит компанийг 2008 онд хувьчлахдаа Ч.Хоролсүрэнд хууль бусаар өгсөн байх магадлалтай гэнэ. Мөн ИНЕГ-ын харьяанд байсан Буянт-Ухаа дахь хуучин нисэх буудлын барилгыг Ч.Хоролсүрэнгийн компанид бас л хуудуутай хувьчилсан баримт олдсон аж.
Өдгөө тэнд “Хүннү эйрлайнс” компани агуулахын зориулалттай барилга барьжээ. МИАТ-ын гэх хэргийг шалгах үед тус агуулахыг хууль хяналтын байгууллагынхан битүүмжилсэн бөгөөд шүүхээс улсын орлого болгох шийдвэр гаргасан юм. Энэ мэтээр Д.Сугарын гэм буруутай байж болзошгүй үйлдлүүд ар араасаа тодорхой болсон ч бүрэн эрхээс нь болоод шалгаж чадахгүй байгаа учраас түдгэлзүүлэхээр болсон хэмээн эх сурвалж хэллээ.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (4)