Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан хилээр гарч, БНХАУ руу зугтсан тухай мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Гэвч үүнийг албаныхан үгүйсгэж байгаа бөгөөд тэрбээр өнгөрсөн сарын сүүлчээр гадагшаа гарчихаад энэ сарын эхээр буцаж ирсэн байна.Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан Монгол Улсын Засгийн газарт орох ёстой хөрөнгөөс завшиж байсан хэрэгт холбогдсон түүнийг УМБГ-аас харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлээд буй юм.
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын төрийн өмчит “ПетроЧайна дачин Тамсаг” компанийн хооронд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний Монголын талд орох 24 хувийн орлогоос нэг хувийг нь хумсалж, Хонконгийн НSВС банкаар дамжуулан“Sunwang” гэх компанийн данс руу шилжүүлж, улмаар Монголын арилжааны нэгэн банкин дахь хувийнхаа данс руу шилжүүлж байсныг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд тогтоосон байдаг.Гэвч Д.Амарсайханыг хорих шаардлагагүй гэж үзэн гадуур байцааж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)