
Өнөөдөр ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдаж байгаа бие хамгаалах урлагийн дэлхийн тоглолт эхэлнэ. Энэ тэмцээнд эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны төрлөөр ОХУ-ын бөхчүүд, дэлхийн шишгээ багийн тамирчидтай халз тэмцээн хийх юм. Тэмцээнд ФИЛА-гийн урилгаар манай чөлөөт бөхийн эмэгтэй 67 кг-ын жингийн тамирчин МУГТ О.Насанбурмаа оролцож байгаа билээ.
Сонирхуулахад 2008 онд МУГТ Б.Наранбаатар Дэлхийн шигшээ багт монголын бөхчүүдээс анх удаа уригдаж ОХУ-ын шигшээ багтай хийсэн нөхөрсөг уулзалтанд дэлхийн 4 удаагийн аварга Б.Кудуховыг ялж байжээ.