
УИХ-ын гишүүн асан Д.Дондогт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд хэлэлцэж түүнд холбогдох хэргийн баримт хангалтгүй, нэмж шалгах зүйл байгаа гэх шалтгааны улмаас нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан. Харин Улсын прокурор анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Тус прокурорын эсэргүүцлийг Нийслэлийн шүүх хүлээн авч, Д.Дондог нарт холбогдох хэргийг энэ сарын сүүлээр дахин хэлэлцэхээр болсон гэнэ. Энэхүү шүүх хуралдааныг Нийслэлийн шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалах аж.
Д.Дондог нь “Меритон” ХХК-д хотын “А” зэрэглэлийн бүсэд газар олж өгнө хэмээн “Сум бар” ХХК-ийн захирал А.Батбилэг, өөрийн туслах Д.Сайнбаяр нараар дамжуулан 400 сая төгрөг авсан гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/