
Замын-Үүдийн байцаагч нар “Кундам-2" нэртэй хуурамч тариаг хилээр оруулах гэж байсныг илрүүлээд байгаа аж. Энэхүү тариаг Хойд Солонгост үйлдвэрлэдэг хэдий ч БНХАУ-д хуурамчаар бас хийгддэг юм байна. Нийт 12 сая төгрөгийн үнэ бүхий хуурамч эм, тариа хилээр оруулахыг завдсан дээрх хэргийг Замын-Үүдийн цагдаагийн газарт одоогоор шалгаж байгаа юм. Элэгний дархлааг сэргээж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх үйлчилгээтэй уг тариаг эмийн санд нэг хайрцгийг нь 130-150 мянган төгрөгөөр худалдаалдаг байна.
Д.Ундрах /24tsag.mn/