
Энэхүү ганц хүний жүжгийг “Ану хатан” жүжгийн Ану хатны дүрээр олонд танигдсан жүжигчин Ц.Баясгалан тайзнаа бүтээх юм. Тэрбээр энэ удаа дуулах ур чадвар, хөгжмийн дуугаралтыг сайжруулсан учраас үзэгчдэд сайхан тоглолт хүргэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа гэсэн. Түүний Эдит Пиафын дүрээр хэрхэн амьдарч, түүн шиг дуулж, шаналж, дурлаж, баярлахыг үзэх боломжтой.
Эхдээ хаягдаж хатуу гараар өссөн Эдит гудамжны амьдралаас хэрхэн дуучин болж гарч ирж байгаагаар жүжиг эхэлнэ. Эдит Пиафын дуунууд нь түүний дурлалт залуус, бүтэлгүй хайрын түүхээс сэдэвлэн төрөн гарч, түүний амьдралынх нь гол үндэс болж байжээ. Тэрээр 47 наслахдаа хүнд бэрх амьдралыг даван туулсан бөгөөд хайр дурлалгүйгээр түүний амьдралыг төсөөлөхийн аргагүй юм. Жүжгийн тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй ба мэргэжлийн сургуулийн оюутнуудад 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх аж.
Сэтгэгдэл (1)