
Мөн өнөөдөр Сайншанд хотод Хан Баянзүрх уулын тахилга наадам болох бол маргааш Замын-Үүд суманд Замын-Үүдийн гаалийн байгууллагын 90 жилийн ойн барилдаан тус тус болох юм байна.
Дашрамд дуулгахад “Монгол бөхийн өргөө”-нд аравдугаар сарын 20-ны өдөр 14.00 цагаас эхлэх Төв аймгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдааны үеэр “Монгол бөхийн нэвтэрхий толь” бүтээлийн нээлтийн ёслол болно. "Монгол бөхийн нэвтэрхий толь"-ийг Монголын үндэсний бөхийн холбоо “Монгол бөхийн хөгжил сан”-тай хамтран бүтээсэн бөгөөд энэ бүтээл таван хэсгээс бүрдсэн аж.