
Зам тээвэр осол хэргийн 258 дуудлага хүлээн авснаас ХАБЭЖЭГХ 18 гарч 20 хүн гэмтсэн осол 22 бүртгэгдсэн байна. согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54 жолоочийг журамлан гарч болзошгүй хэрэг ослоос урьдчилан сэргийлж ажиллажээ. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 9 байгаагаас жолооч 4, явган зорчигч 5 бүртгэгдсэн хүүхэд зам тээврийн осолд 5 өртсөн байна. Тухайлбал, ХУД-ийн нутаг Яармагийн зам Төрийн банкны урд замд "Субару" маркийн 76-10 дугаарын авто машины жолооч С нь явган зорчигч 51 настай Т-г мөргөж гэмтээсэн бөгөөд жолооч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.
Д.Ундрах /24tsag.mn/