
Өчигдөр СХД-ийн нутаг 05 дугаар цэргийн ангийн арын замд "Вонго" маркийн 16-65 дугаарын авто машины жолооч Ж нь явган зорчигч 10 настай Г-г мөргөж гэмтээсэн байна. Хүүхэд зам тээврийн осол хэрэгт өртөх явдал буурахгүй байна. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэддээ хэрхэн аюулгүй замын хөдөлгөөнд оролцох талаар зөвлөмж өгч хэвших хэрэгтэй байна. Жолооч нарын хувьд сургууль цэцэрлэг, автобусны буудлын орчимд хурдаа тохируулах, явган зорчигч нар гарцаар гарч хэвших хэрэгтэй байна.
Д.Ундрах /24tsag.mn/