Өнөөдөр зураач Э.Цолмонбат, В.Ундраа, Г.Одбаяр нарын хамтарсан "Нэгэн нүүдлийн газар" үзэсгэлэн нээлтээ хийнэ. Нээлт 16:00 цагт Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд болно. Тэд үзэсгэлэнгээ нэг нүүдлийн газар зах хязгааргүй нүүдлийн газарт болж өнгөрөх цаашид үргэлжлэх ахуйн болоод оюун санаан дах газар зүйн монгол хэмжүүрээр нэрлэжээ.Тиймдээ ч тэд уран бүтээлдээ нүүдэлчин ард түмний ахуй, ёс заншил, ухамсар аль алнийг нь орхигдуулалгүй уламжлан ирсэн байна. Эдгээр гурван уран бүтээлч маань уран зураг, Монгол зураг хосолсон энэхүү үзэсгэлэндээ оюуны нэгэн нүүдэлд орхигдож буй байгаль орчин, уул ус, тэнгэр газар, эх дэлхийтэйгээ харьцах амьдралын дэг, хэв маяг алдагдаж байгааг уран бүтээлчийн өнцгөөс шүүмжлэлтэйгээр хандах бус түүх, ахуй уламжлал зөн билгийн уялдаа тогтолцоон дээр тулгуурлан бүтээснээрээ онцлог юм. Та тэдний ертөнц дэхь нэгэн нүүдлйин газрыг энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнгээс нь ирж тольдоорой.


















































