
Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Алматы хотноо болж байна. Тус тэмцээнд манай боксчид бүгд амжилттай оролцож байгаа бөгөөд одоогоор ч ганц ч тамирчин ялагдалгүй явж байна. Өчигдөр 75 кг-ийн жинд манай тамирчин ОУХМ Нармандахын Шинэбаяр өрсөлдөгчөө ялсан. Маргааш 56 кг-ийн жинд МУГТ Н.Төгсцогт Азербайжений тамирчин Явид Чалабиевтэй, 75 кг-ийн жинд ОУХМ Нармандахын Шинэбаяр Польшийн Михаль Ковалчыктай, 49 кг-ийн жинд Ганхуягийн Ган-Эрдэнэ Унгарын Иштван Унгаритай тус тус тоглоно.
Т.Энхэлээ