
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Easy ticket.mn”, хамтран зохион байгуулагчаар “Pro-Sound”, “New Star” студи, “Total Music” компаниуд ажиллаж байгаа юм. Энэ тоглолтонд хүрэлцэн ирсэн үзэгчид түүний гитарын гоцлолуудыг сонсохоос гадна “Хайрын бурхан”, “Чи минь”, “Дурлаж бичсэн шүлэг”, “Чамайг санахдаа”, “Хайртай гэхээсээ өмнө” зэрэг ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн олон дуу энд эгшиглэх аж. Түүнчлэн “Никитон”, “Гурван охин” хамтлаг “Харанга”-ын Лхагвасүрэн, BX зэрэг олон уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийг толилуулах гэнэ.
Сонирхуулахад тоглолтын тасалбарыг www.easyticket.mn гэсэн хаягаар орж онлайнаар захиалах боломжтой.