
Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 64 кг-ийн жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ эхний учраагаа ялсан байна. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Туркменстаны Азиз Бебитовтой тоглон, 3:0-ийн харьцаатай хожлоо. Ингэснээр манай тамирчин У.Мөнх-Эрдэнэ шөвгийн наймд шалгарч байгаа юм.
2013 оны насанд хүрэгчдийн боксын ДАШТ өнөөдөр зургаа дахь өдрөөр үргэлжилнэ.
Сэтгэгдэл (2)