
Оросын балетын одод өчигдөр манай оронд хүрэлцэн ирсэн билээ. Уран бүтээлчдийг “РУС АРТ” продюссерийн компанийн захирал, хатагтай Анастасия Коваленко тэргүүлж ирсэн юм. Өнөөдөр 17.00 цагаас ДБЭТ-ын тайзнаа балетын алдартнуудын “Оросын балетын одод” гала тоглолттой. Тоглолтонд К.С.Станиславский, В.И.Немирович -Данченкогийн нэрэмжит хөгжмийн театр, Б.Я.Эйфманы нэрэмжит театр, Пермь хотын дуурь бүжгийн театрын бүжигчид гээд дэлхийн балетын урлагийн нүүр царай болон гялалзаж яваа ОХУ-ын сонгодог урлагийн сор болсон долоон хотын 20 балетын гоцлооч бүжих нь ээ.