
Улаанбаатар хотноо энэ сарын 25-ны өдөр ихрүүдийн парад болох гэж байна. Дан ихрүүдийн оролцох парадыг Монголын ихрүүдийн холбоо болон "Зүүдэнд ч оромгүй явдал" киноны уран бүтээлчид хамтран зохион байгуулахаар болжээ. Учир нь, энэ өдөр ихэр залуусын тухай өгүүлэх "Зүүдэнд ч оромгүй явдал" киноны нээлт болох юм байна. Монголын ихрүүдийн холбооны тэргүүн Ч.Үржинбадам энэхүү уран бүтээлийг ихэд үнэлж сайшаасан бөгөөд киноны нээлтийн үеэр ийн парад зохион байгуулахаар болсон юм байна.
Сэтгэгдэл (1)