
Монголын үндэсний бөхийн холбоо, “Монгол бөхийн хөгжил сан” хамтран хоёр жилийн турш ажиллаж, ”Монгол бөхийн нэвтэрхий толь”-ийг бүтээжээ. Тэгвэл тус номны нээлтийн ёслол яг одоо Монгол бөхийн өргөөнд болж байна. Өнөөдөр Төв аймгийн нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болж байгаа бөгөөд энэ үеэр “Монгол бөхийн нэвтэрхий толь” бүтээлийн нээлтийн ёслолыг хийж байна. Энэхүү нэвтэрхий толь нь зуун зуун дамжин үлдэж, зуун зуунд хамгийн олон хүн шимтэн дурлаж, сонирхон уншиж, хоймортоо залах түүхэн бүтээл болж байгаагаараа онцгой гэж зохиогчид нь хэлж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)