
Өнөөдрийн хувьд 60, 69, 81 килограмын жингийн тулаанууд явагдах бөгөөд 60 килограмын жинд Д.Отгондалай Бразилийн боксчин Робсон Консайкаотой, 69 килограмын жинд Д.Түвшинбат ОХУ-ын Александр Беспутин, 81 килограмд С.Эрдэнэбаяр Узбекстаны Ойбек Мамазулуновтой тус тус рингэнд гарч тулалдана.
Хэрэв манай боксчид өнөөдрийн учраагаа ялвал шөвгийн 16-д шалгарч үлдэх юм. Ингэснээр медалийн тавцанд нэг алхмаар ойртоно гэсэн үг.