
Кино уран бүтээлчдийн авъяас чадварыг 48 цагийн дотор сорьж шилдэг богино хэмжээний киног шалгаруулдаг "48 цаг” кино наадам дѳрѳв дэх жилдээ амжилттай зоxион байгуулагдлаа. Энэ удаагийн наадмын Гранпри цомын эзнээр "Хэнгэрэг" энтертайментийн бүтээл "Хориглоно" кино шалгарсан бөгөөд тус уран бүтээл АНУ-д болох “48 цаг” олон улсын кино наадамд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж байгаа юм.
Сонирхуулж хэлэхэд байгуулагдаад удаагүй байгаа “Хэнгэрэг” энтертайментийн залуус бүгд Кино Урлагийн Дээд сургуулийн төгсөгчид аж.