АНУ-ын реалити шоуны од, фото модель Ким Кардашъян төгс бие галбиртайгаа хэвлэлийн хуудсанд эргэн ирлээ. Өнгөрсөн зургаадугаар сард нярайлж, Норт Вест гэх охинтой болсон тэрбээр хөл хүнд байхдаа нэлээдгүй жин нэмсэн байсан. Гэсэн ч тэрбээр өнгөрсөн гурван сарын дотор дэглэм барьж, дасгал хийсний хүчинд хуучин хэвэндээ оржээ. Ким Кардашъян өнгөрсөн долоо хоногт Английн "Lipsy" брэндийн загварыг өмсөн зургаа авахуулсан байна. Түүнийг яаж ингэж гуалиг галбираа "олсон" талаар бүсгүйчүүд сонирхож байна. Тэгвэл Ким Холливудын оддын дунд түгээмэл байдаг Аткинсын дэглэмийг барьжээ. Тэрбээр дан уураг хэрэглэж, самар, авокадо, бяслаг, ногоо, жимс их хэмжээгээр иддэг байсан гэжээ.
Тэрбээр хоёр долоо хоногийн өмнө Норт Вест охиноо анх удаа гэртээ үлдээгээд явах болсноо твиттер хуудасдаа бичиж байсан юм. Тэгвэл ийнхүү оддын ертөнцдөө эргэн ирсэн байна.



Тэрбээр хоёр долоо хоногийн өмнө Норт Вест охиноо анх удаа гэртээ үлдээгээд явах болсноо твиттер хуудасдаа бичиж байсан юм. Тэгвэл ийнхүү оддын ертөнцдөө эргэн ирсэн байна.


