
"Шинэ үе" продакшны жүжигчин СТА Г.Ундармаа өөрийнх нь нэрийг ашиглан нээсэн фен хуудсаа яахаа мэдэхгүй байна. Учир нь энэ хуудас түүний өмнөөс янз бүрийн сэтгэгдэл постуудыг бичиж үлдээдэг аж. Тэрээр энэ тухай өөрийн цахим хуудаснаа “Нэг мэдэгдэл хийх гэсэн юм...Г.Ундармаа гэсэн нэртэй энэ PAGE хуудас FAN PAGE гэсэн тайлбартай ч миний өмнөөс олон янзын сэтгэгдэл бичин, миний PAGE хуудаснаас зургуудийг маань COPY-доод, маш олон хүмүүстэй би юм шиг санал бодлоо хуваалцаж байгаад харамсалтай санагдаж байна...Үүний эсрэг ямар арга хэмжээ авбал дээр вэ ?” гэжээ.
Сонирхуулахад авьяаслаг жүжигчин маань эмнэлэгүүдийн хүлээлгийн өрөөг шинэчлэх “Итгэлийн танхим” төслөө хэрэгжүүлээд бараг дуусч байгаа гэнэ.