
Энэ тэмцээнд манай гавьяат тамирчин Н.Баярмаа, дасгалжуулагч Я.Дөрвөнжин, шүүгч Б.Гансүхийн хамтаар оролцож байгаа. Сонирхуулахад өдгөө 35 настай Н.Баярмаагийн хувьд дэлхийн аваргад өрсөлдөхөөсөө өмнө Зүүн Азийн VI наадмаас 63 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн юм. Тэрээр улсын дээд амжилтыг 100 гаруй удаа шинэчлэн тогтоож байжээ.