11.00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэг “Нээлттэй хаалганы өдөр”-ийн нээлт болно. 14.00 цагт Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл тус өдөр “Нээлттэй хаалганы өдөр”-өө зарлаж байна.
11.00 цагт "Үндэсний өгөх өдөр"-ийн талаар болон нэгдэж ажиллаж байгаа сайн дурын байгууллага, хувь хүмүүс "Өгөх өдөр"-ийг тохиолдуулан ямар ямар арга хэмжээ, үйл ажиллагаа явуулах талаар "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлнэ.
12.00 цагт МҮЭХ-оос "Иргэний эрүүл мэндийн тухай хууль" хэлэлцэж байгаатай холбогдуулан байр сууриа илэрхийлнэ.
12.00 цагт Хууль зүйн сайд Х.Тэмүүжин зангиагүй уулзалт хийнэ. Уулзалт Хууль зүйн яамны байранд болно.
9.00 цагт "Blue sky" дээр байгальд ээлтэй техник технологийг монгол улсад хэрхэн нутагшуулах уу мөн хариуцсан яам хэрхэн хамтарч дэмжихүү сэдэвт үйл ажиллагаа болно. байгаль орчны дэд сайд өглөөний есөн цагт оролцож үг хэлнэ
11.30 цагт БОНХЯ-ны Хаан танхимд мэдээллийн цагтай. 10-р сард хийсэн ажил болон шинээр батлагдсан журмыг танилцуулна.
12.00 цагт “Бест Вестерн Премир” зочид буудлын Сүлд танхимд (хуучнаар Туушин зочид буудал) “Ноос, ноосон бүтээгдэхүүний салбарын өрсөлдөх чадвар” сэдэвт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгээр ноосны салбарт тулгамдаж буй асуудал ба боломжуудыг тодорхойлж, нэн тэргүүнд хэрэгжүүлэх алхамуудыг тодорхойлох юм. Салбарын төрийн байгууллага, хувийн хэвшил болон эрдэмтэн судлаачдын төлөөллүүд оролцоно.



















































