
Энэ хэргийн тухайд МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэн, түүний туслах Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Ш.Гантулга, МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, түүний менежер Ч.Батманлай нар хоёр сая 460 мянган төгрөгийг тарааж, МАН-аас нэр дэвшигч Т.Ганболдын болон тус хорооны иргэдийн сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд санаатай саад хийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.
Өчигдөр болсон шүүх хуралдаанаар МАН-аас нэр дэвшигч, хэргийн захиалагч, зохион байгуулагч Ц.Бугасүрэн болон түүний менежер Ч.Батманлай нарт шүүхээс таван сарын ял оноолоо.Түүнчлэн МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэнд дөрвөн сарын ял, бусдад нь гурван сар 10 хоногийн ял тус тул оноолоо. Түүнчлэн МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэнд дөрвөн сарын ял, бусдад нь гурван сар 10 хоногийн ял тус тул оноолоо.
Д.Ундрах /24tsag.mn/