
Тэрээр Японы Симоносекид төрсөн. Токиод хөгжмийн дунд боловсрол эзэмшин Германд үргэлжлүүлэн сурч Манфреда Шерзерээс мастер класс авснаар түүний амжилт эхэлсэн гэдэг. Рио Уэмура Италид болдог Олон улсын “Микеланджело Аббадо" хийлчдийн конкурсээс хоёрдугаар байр, “Моцарт премии" ОУ-ын уралдаанаас хоёрдугаар байр эзэлж байсан алдарт хийлч бөгөөд 1998 оноос Берлинд уран бүтээлээ туурвиж байгаа аж.