
5000 гаруй хүний суудалтай Хөххотын төв цэнгэлдэх хүрээлэнд өнгөрөгч баасан гаригийн орой болсон уг тоглолтыг 500 гаруй хятад цагдаа хүчлэн хамгаалсан хэдий ч үзэгчдийг суудалд нь “хүлж” чадсангүй. Хайртай оддоо харж сэтгэл нь хөөрсөн үзэгчид дөрвөн цагийн турш босоогоороо тоглолтыг үзэж, хамтдаа дуулж бүжиглэж байлаа. Өвөр монголд олон нийтийн арга хэмжээний үеэрх бүх нийтийн дагаж мөрдөх дүрэм ёсоор бол үзэгчид урлагийн тоглолтыг суудлаасаа үзэх ёстой юм.
Б.Занданхүү
Сэтгэгдэл (1)