Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 48 дугаар байрны хажууд машин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад "кулугер" загварын суудлын автомашины моторын хэсэг шатаж байсныг унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын задгайд өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 35 дугаар ангийн тасгийг гаргахад ногоон бүсэд өвс шатаж байсныг шуурхай ажиллан унтраасан байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Жаргалантын гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 4х4 метрийн байшин, хажуугийн 5 ханатай гэр, эд хогшил, бичиг баримт унтраасан байна.Д.Ундрах /24tsag.mn/



















































