Дуучин Рианна Арабын нэгдсэн Эмират улсаар аялаж явахдаа лалын шашны цогцолборт зургаа авахуулсан нь шуугиан тарьж байна. Тэрбээр "Sheikh Zayed Grand" нэртэй цогцолборт авахуулсан зургаа интернетэд тавьж шинэ цомгоо худалдан авахыг уриалсан аж. Дуучин бүсгүй исламын шашны ёсыг дагаж толгойгоо алчуураар боосон байсан ч уруул болон хумсаа тод улаанаар будсан байсан нь "Sheikh Zayed Grand" цогцолборынхонд таалагдаагүй байна. Тиймээс түүнийг даруй уг газраас явахыг шаарджээ. Харин дуучин Рианна хэл ам гаргалгүй явж одсон байна. 





Сэтгэгдэл (1)