Өчигдөр ЗЦГ-ын ЖШУХ нь зам тээвэр осол хэргийн нийт 295 дуудлага хүлээн авснаас ХАБАЖЭГХ 16 гарч 19 хүн гэмтсэн зам тээврийн осол 15 бүртгэгдсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол холбогдсон 3 үүнээс жолооч нэг, явган зорчигч хоёр, хүүхэд осолд өртсөн дөрөв байна. Тухайлбал, Яармагийн зам 1-р буудлын урд замд амины "Toyota Progress" маркийн автомашины жолооч А нь амины "Toyota Prius" маркийн М жолоочтой автомашинтай мөргөлдөж хоёр зорчигч гэмтсэн байна.Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)