
"
Хадгаламж” банкны дампуурал, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан хэрэгт татагдаад буй “Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Тэгвэл тус хэргийн талаар Х.Тэмүүжин сайд хэлэхдээ "Монгол Улс 140 гаруй сая долларын өрөнд орчихоод тухайн банк нь Засгийн газраас нэхэж байгаа. Тиймээс шалгалтыг нэлээн нарийн явуулж байна. Ш.Батхүү “Би хуурамчаар гарын үсэг үйлдсэн” гэдгээ хүлээсэн. Хуурамчаар үйлдсэн гэдэг нь нотлогдвол Эрдэнэт-ийн Ж.Ганзориг нарын олон хүн хэрэгтэн биш болно. Гэхдээ одоогоор тухайн гарын үсэг хуурамч уу үгүй юу гэдгийг эцэслэн тогтоогоогүй байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)