
Төгсөлтийн шатны шалгаруулалтад дүүрэг тус бүрээс шалгарсан гурван шилдэг хамтлаг өрсөлдөж найрал дууны шилдэг хамтлаг тодрох юм байна. Уралдааны шагналын сан 4.5 сая төгрөг бөгөөд тэргүүн байр 2 сая, дэд байр 1.5 сая, гутгаар байрыг нэг сая төгрөгөөр тус тус шагнах гэнэ. Мөн шилдгийн шилдэг хамтлагууд Нийслэлийн 374 жилийн ойн өдөр буюу энэ сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох “Хүүхдийн найрал дууны наадам”-д оролцож, ая дуугаа өргөх юм байна.