
Эрүүдэн шүүх сандалтай холбоотойгоор ЦЕГ-ын дэд даргад хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл тухайн үед тухайн сандлыг оруулж ирсэн хүн нь Д.Сандаг-Очир генерал байсан ч ямар нэг хариуцлага хүлээгээгүй. Мөн эрүүдэн шүүх сандлыг одоо хэрхэх талаар Х.Тэмүүжин сайдаас тодруулахад "Д.Сандаг-Очир генерал тэтгэвэртээ гарсан. Мөн ажлын байрны тодорхойлолт, чиг үүргээрээ мөрдөн байцаалтад ийм сандал хэрэглэх эсэхийг шийдэх эрх мэдэл нь тэргүүн дэд даргад байдаг. Өөрөөр хэлбэл, надтай зурсан гэрээнд зааснаар, ажлын байрны тодорхойлолт дээрээ чиглэл нь ийм байгаа. Би өөрөө тэр хүнийг томилдог. Үүргээ биелүүлээгүй учраас хариуцлага тооцоод ажлаас нь чөлөөлсөн асуудал юм. Харин сандалыг татвар төлөгчдийн мөнгөөр авсан учир шууд устгаад хаячихаж болохгүй байна. Тэгэхээр үүнийг зарах уу, үйлдвэрлэсэн компанид нь буцааж өгөх үү гэх мэтийг ярилцаж байгаа" гэсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)