
Хятадад хар тамхины хэрэгт холбогдсон Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Баясгалангийн хүүг эх орондоо ялтан шилжүүлэх гэрээгээр шилжүүлэх болсон тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр гараад байгаа. Тэгвэл энэ талаар Х.Тэмүүжин сайдаас тодруулахад "Х.Баясгалангийн хүү гэдгээрээ биш болов уу. Хятадад гэмт хэрэг үйлдээд ял эдэлж байгаа иргэдээ эх оронд нь авчрах талаар яригдаж байгаа асуудал бий. Тухайн ял эдэлж буй иргэд өөрсдөө хүсэлт гаргадаг. Хэний хүүхэд байх нь хамаарахгүйгээр хүсэлт гаргасан л бол боломжтой хэмжээнд ажиллах үүрэгтэй" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/