
Хоногийн хугацаанд Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн долоон дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай унтрааж ажиллажээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 27 дугаар хороо, Эевигийн байрны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 14.16 цагт өгснөөр Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргаж унтрааж, утаажилтын орчноос 28 иргэнийг аюулгүй газар гарган амь биеийг нь авран хамгааллаа. Мөн Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөр шандын гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад иргэн Э-ын 3х5 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн гудамжинд граж шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 8х8 метрийн хэмжээтэй хоёр автомашины граж, “Хюндэй старекс”, улсын дугааргүй “Киа пронтер” бага оврын ачааны автомашин шатаж байсныг унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/