“Mongolian pop opera” стилээр дуулж олны хайр хүндэтгэлийг хүлээгээд буй Увертюра хамтлаг анхны бие даасан “...Төгсгөлгүй эхлэл...” тоглолтоо өнөөдөр болно. Тэд өнөөдөр, маргааш гэсэн хоёр өдөр 19:00 цагаас УДЭТ-ын тайзнаа тоглох юм. Тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн шагналт МУГЖ Д.Сосорбарам, Ерөнхий продюсерээр МУСТА Б.Алтанхуяг нар ажиллаж байгаа бөгөөд тоглолтын тайз 3D-ээр чимэглэгдсэн байх нь ээ. Мөн тоглолтонд урилгаар МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУУГЗ Ч.Гансүх, МУГЖ Г.Эрдэнэ-Бат, ЦДБЭЧ-ын симфони оркестр, Найрал дуучид, Хөгжим бүжгийн колежийн симфони оркестр, Нийслэлийн Улаанбаатар чуулгын бүжигчид, Язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, Уртын дуучин МУСТА Л.Болормаа, МУСТА Д.Үүрийнтуяатай нар оролцоно.

“...Төгсгөлгүй эхлэл...” тоглолтын тасалбар суудлын байршлаасаа хамаарч Белтаж-2 20.000, Белтаж-1 40.000, Партер 60.000-100.000 төгрөгний үнэтэй юм байна.
А.Наран
Сэтгэгдэл (1)