
Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчин жанжин штабын “Алдар” спорт хорооны өргөтгөлийн багана өчигдөр нурж хоёр хүн гэмтсэн талаар эх сурвалж мэдээллээ. Одоогийн байдлаар нэг нь хөнгөн бэртэлттэй бол нөгөөгийнх нь биеийн байдал тааруу байгаа аж. Улмаар тус өргөтгөлийн байрыг мэргэжлийн бус хүмүүс барьсан бөгөөд гүйцэтгэлийг нь хурандаа н.Дамба-Очир хийсэн байна. Мөн Цагдаагийн академийг төгссөн 30 сонсогчоор өргөтгөлийн байрны ажлыг хийлгэсэн гэх мэдээлэл ч гараад байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)