
Манай улсад анх удаа бодибилдинг, фитнесийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнийг ССАЖЯ, Бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбоотой
хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээн 10-р сарын 24-27-ны хооронд “UB palace”-д болно.
Тэмцээнд 60 орчим орны 400 гаруй тамирчин таван насны ангиллаар өрсөлдөх юм. Манай улсаас тус тэмцээнд 20 гаруй тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа базаасан байна.