
Дундговь аймгийн Хулд сумын нутгаас урагшаа 4 км зайд энэ сарын 21-ний орой малдаа яваад сураггүй болсон тус сумын харьяат 34 настай эмэгтэй У гэгчийн цогцсыг олжээ. Эл эмэгтэй осгож нас барсан байжээ. Мөн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт сумын төвөөс урагшаа 2 км зайд тус сумын харьяат 35 настай эмэгтэй Т мотоциклтэй явж байгаад онхолдож нас барсан байна. Хятад мотоциклоос болж хүний амь нас хохирох тохиолдол буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/