
Манай улсад анх удаа бодибилдинг, фитнесийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд оролцохоор 38 орны 300 тамирчин бүртгүүлснээс 16 орны 90 гаруй тамирчин Улаанбаатарт хөл тавилаа. Тамирчид бодибилдинг, фитнессийн 25 төрөлд дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх юм. Манай улсаас тус тэмцээний төрөл бүрд16 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа базаасан байна.
Тус тэмцээнийг ССАЖЯ, Бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээн маргааш эхэлж, 27-ны өдөр хүртэл “UB palace”-д болно.