
Уралдааны шагналын сан 4.5 сая төгрөг бөгөөд тэргүүн байранд шалгарсан Тавдугаар сургуулийн сурагчид хоёр сая, дэд байрыг эзэлсэн 84-р дунд сургуулийн сурагчид 1.5 сая, гутгаар байранд орсон 39-р дунд сургуулийн хамтлаг нэг сая төгрөгөөр тус тус шагнуулсан байна. Мөн дээрх гурван сургуулийн найрал дуу дуулаач хүүхдүүд Нийслэлийн 374 жилийн ойн өдөр буюу энэ сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох “Хүүхдийн найрал дууны наадам”-д оролцож, ая дуугаа өргөнө.