
Жуулчид манай улсад дээрмийн халдагад өртөж, хулгайд эд зүйлээ алдах тохиолдол их гардаг. Тэгвэл одоо ч гарсаар байгаа юм байна. Уржигдар л гэхэд ОХУ-ын иргэн 18 настай эмэгтэй М-ийн өндөр үнэ бүхий гар утсаа алджээ. Мөн 47 настай эрэгтэй Г-ийн өвлийн сууцны цонхоор нь орж “Тошиба” зөөврийн компьютер “хаски” үйлдэрийн 5 сартай нохойг нь хулгайлсан байна. Энэ мэт эд зүйлээ хулгайд алдах тохиолдол буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/