
Ахуйн хүрээнд архидан согтуурсанаас болж нэгнээ гэмтээх, улмаар амь насанд нь хүрэх тохиодол гарсаар байгаа. Тэгвэл энэ сарын 22-нд л гэхэд Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд "аавыг маань хамт архи уусан хүн нь зодоод байна" гэх дуудлага иржээ. Улмаар дуудлагын дагуу шалгахад 54 настай Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд оршин суух Б гэгч нь согтуурсан үедээ хүн зодож гэмтээжээ. Хэргийн Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/