
"Анома" хотхоны авто зогсоолд байсан 10 гаруй автомашины шилийг хагалж автомашиных нь эд зүйлийг гэмтээсэн хэрэг гарчээ. Улмаар хэргийг шалгахад эд зүйл алдагдаагүй бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн байжээ. Мөн ГССҮТ дээр барилга дээр ажиллаж байгаад гэмтсэн гадаад хүмүүс хэвтлээ гэсэн мэдээлэл иржээ. Үүнийг шалгахад Нарны хороололд баригдаж байгаа 7А байрны гадна өргөгч шатан дээр ажиллаж байсан Солонгос улсын 50 настай иргэн Ж гэгч гэмтэж гарын шуу, хавиргаа хугалжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/