
Долоон тамирчны бүрэлдэхүүнтэй Казахстаныг зорьсон манай боксын шигшээ
багийн тамирчдаас Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ ганцаараа тоглолтоо
үргэлжлүүлж ДАШТ-ний хүрэл медалийн болзол хангаад байгаа билээ. Тэгвэл Дэлхийн аваргын финалын төлөөх тоглолтууд буюу мөнгө, алтан медалийн төлөөх тоглолтууд маргааш 14.00 цагас эхлэх юм байна. У.Мөнх-Эрдэнэ өөрийг нь дэмжихийг монголчуудаасаа хүсээд "Монгол түмэн та бүхэндээ алтан медальтай очих болно" хэмээн амаллаа.
У.Мөнх-Эрдэнэ маргааш Кубын тамирчин Яшиер Толедо Лопезтой тоглоно.
Тэрбээр дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Узбекистаны Санжарбек Рахмановтой тоглож 3:0 харьцаатайгаар ялалт байгуулсан юм. Мөн Болгарын тамирчин Айрин Сметовыг 3:0 (30-27; 30-27; 30-27) харьцаатай буулган авснаар шөвгийн наймд шалгарч, хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болсон юм
Сэтгэгдэл (3)