Замын цагдаагийн газар нийт 290 дуудлага гарчээ. Үүнээс ХАБАЖЭГХ 11 гарч, 10 хүн гэмтэж, 1 хүн нас барсан байна. Үүнээс зам тээврийн осол 10 бүртгэгдсэн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56, хүүхэд зам тээврийн осолд өртсөн гурав байна.Ерөнхий боловсролын суургуулийн улиралын амралт эхлэх гэж байгаа тул эцэг эхчүүд хүүхдэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хараа хяналтгүй хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тал дээр анхаарах, аюулгүй замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулах хэрэгтэй байна. Тухайлбал, БГД-ийн нутаг Хасбаатарын гудамж 28 дугаар сургуулийн урд замд "Т.Прус" маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 09 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээжээ. Жолооч нар сургуулийн ойролцоо явахдаа тээврийн хэрэгслийн хурдыг хасч анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцож байхыг сэрэмжлүүлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)