
Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн хоногт объектын гал түймрийн зургаа, гал түймрийн зөрчлийн зургаа, эрэн хайх аврах ажиллагааны гурван дуудлага ирж дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 8х8 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг унтраасан байна. Мөн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын гудамжинд машин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад Пронтер загварын ачааны автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж 5 ханатай гэрт тархаж шатаж байсныг унтраасан байна. Түүнчлэн,
Чингэлтэй
дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 38 дугаар гудамжинд байшин шатаж
байна гэсэн дуудлагыг 02:09 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр
ангийн тасгийг гаргахад 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг
шатаж байсныг унтрааж, 10 сая төгрөгийн хөрөнгийг гал түймрийн аюулаас
авран хамгааллаа.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)