
Баянгол дүүргийн 18 дугаар хороонд эмнэлгийн байрны цонх хагарч, хананд цууралт үүссэн байна гэсэн мэдээллийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн хамт хүрэлцэн очиж шалгахад уг эмнэлгийн урд орон сууцны зориулалтаар барьж байгаа барилга дээр ажиллаж байгаа өргөгч цамхагийн сум тог тасарсны улмаас удирдлагагүй болж гулсан эмнэлгийн барилгын баруун урд буланг мөргөж 4 дүгээр давхарын 1 ширхэг цонх хагарч, 2-5 давхарын булангийн тоосго суларсан, хананд нарийн цууралт үүссэн зэрэг гэмтэл гарсан байсан. Холбогдох байгууллагууд үзлэг шалгалтыг хийж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)