Налайхад гарсан хүн амины онц ноцтой хэргийг үйлдсэн А.Мэндбаяр мэдүүлэг өгч эхэлжээ. Тэрбээр, найзыгаа баарны гадаа авч очоод зургаан удаа буудан амь насыг нь хохироох болсон шалтгаанаа үргэлж дарамталдаг байсан, мөн хайртай бүсгүйг маань хүчирхийлсэн учраас өс санан буудаж алсан хэмээн тайлбарласан талаар эх сурвалж мэдээллээ. Тэр хоёр багын найзууд байсан ч талийгаач Э нь үргэлж дарамталдаг, Хятадад сурахаар явсан хойгуур нь найз бүсгүйг нь хүчирхийлсэн учраас гэр бүлийнхэндээ ч хэлэлгүй нууцаар эх орондоо ирэн гэмт хэрэг үйлдсэн байна.
Одоо сэжигтэнд Тусгай ангийн 91-р зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд найз бүсгүй Д-г нь гэрчээр татаад байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (14)