
10.00 цагт Гэмтэл согогийн үндэсний төвд үүссэн асуудлаар МҮЭХ-ны дөрвөн давхрын зааланд хэвлэлийн бага хурал хийнэ.
09.30-10.20 цагт МХЕГ-ын даргын зөвлөлийн хуралдаж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зам, замын байгууламж, гүүрийн барилга байгууламжийн угсралтын ажилд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ.
10.00 цагт “Улаанбаатар сонсож байна” Лавлагаа мэдээллийн төвийн 1 жилийн ой арга хэмжээ Хангарьд ордны 14 давхарын хурлын танхимд болно. Нээлтэд Нийслэлийн Удирдлагууд оролцож, лавлагаа мэдээллийн төв нээгдсэнээр төрийн үйлчилгээ хэрхэн шинэчлэгдсэнийг танилцуулна.
10.00 цагт Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 374 жилийн ойд зориулан Нийслэлийн цэргийн штабаас гаргасан “Нийслэлийн цэргийн штабынхан” түүх-уран сайхны нийтлэл дурсамжийн номын хурим Нийслэлийн иргэний танхимд болно.
10:00 цагт Зам тээврийн яамны харьяа Авто тээврийн үндэсний төвөөс Улс Хот хоорондын Аж ахуйн нэгж байгуулагын өвөлжилтөнд бэлэн эсэхийг шалгаснаа танилцуулна. ЗТЯамны 2-р байрны хурлын зааланд болно.
МН мэдээллийн төвд
11.00 цагт Ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулагчдын анхдагчдын холбоо” ТББ-аас “Ардчиллыг хувьчлах эрхгүй” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагт Төмөр замын инженерүүд шинэ төмөр замын асуудлаар мэдээлэл хийнэ.