зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Авар” компанийг шалгахаар япончууд Монголд иржээ

2013-10-25
0
ЖИРГЭХ
  Монгол Улсад бүртгэлтэй “Авар” хэмээх компани Токио хотын Чиёода дүүрэгт 12 давхар барилга худалдаж авах болсон тухай мэдээлэл өдгөө Монгол, Япон хоёр улсыг дамнан шуугиулж байна.  Тодруулбал, “Пхеньяныг дэмжигч солонгос иргэдийн Япон дахь ерөнхий холбоо буюу “Чонгрён” гэдэг байгууллага байрлаж байсан уг барилгыг дуудлага худалдаагаар борлуулахад Монголд төвтэй дээрх компани таван тэрбум иен буюу 51 сая ам.доллар, монгол мөнгөн тэмдэгтээр 89 тэрбумын санал болгож ялжээ.
сумъяа    Монгол Улсад бүртгэлтэй “Авар” хэмээх компани Токио хотын Чиёода дүүрэгт 12 давхар барилга худалдаж авах болсон тухай мэдээлэл өдгөө Монгол, Япон хоёр улсыг дамнан шуугиулж байна.  Тодруулбал, “Пхеньяныг дэмжигч солонгос иргэдийн Япон дахь ерөнхий холбоо буюу “Чонгрён” гэдэг байгууллага байрлаж байсан уг барилгыг дуудлага худалдаагаар борлуулахад Монголд төвтэй дээрх компани таван тэрбум иен буюу 51 сая ам.доллар, монгол мөнгөн тэмдэгтээр 89 тэрбумын санал болгож ялжээ. Хамгийн гол нь Солонгос иргэдийн Япон дахь ерөнхий холбоо дампуурч, 62,7 тэрбум иений өртэй хоцорсон. Тиймээс 2012 оны долдугаар сард уг барилгыг дуудлага худалдаагаар зарж, өрийг нь барагдуулах шийдвэрийг Японы шүүх гаргажээ.

Ямартаа ч худалдаж авсан гэх "Авар"  компанийг санхүүжилтээ хэрхэн бүрдүүлсэн хийгээд чухам ямар учраас ийм их хөрөнгөөр илт давуугаар ялалт байгуулав гэх зэрэг асуудал хүмүүсийн сонирхолыг татаад байна.

Мөн зарим хүмүүс энэ компани БНАСАУ-тай холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Учир нь Монголын иргэн, аж ахуй нэгж Японы нийслэлд барилга худалдан авч байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй юм.

Энэ бүхнээс болоод Японы тал манай улсад хүмүүсээ илгээсэн байна. Тэд 5.1 тэрбум иенийг хаанаас босгосон, энэ компани нь ямар үйл ажиллагаа явуулдаг хийгээд “Авар” компанийн захирлын талаар мэдээлэл цуглуулахаар иржээ. Одоогоор Японы долоон сурвалжлагч манай улсад ирчихээд байгаа ба өнөөдөр буцна гэдгийг эх сурвалж хэллээ.

Тэд юу мэдээд буцсаныг хэлж мэдэхгүй ч удахгүй олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхлэх нь дамжиггүй юм. Ямар ч байсан эдгээр сурвалжлагчид энэхүү компанийг их аварга Д.Дагвардорж, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нартай холбоотой гэж үзэж хардаж байгаа нь хэр үнэний ортой вэ гэдэг дээр хариулт аваад буцсан биз ээ.

Япон, Хойд Солонгосын харилцаа хүн хулгайлсан асуудлаас болоод таагүй байгаа энэ үед япончуудын дунд гарсан энэхүү таагуу уур амьсгал Монгол-Японы харилцаанд нөлөөлж болзошгүй гэж болгоомжлох ч хүмүүс байна.

“Авар” компанийн талаар цөөхөн хэдэн мэдээлэл олдсон нь “татвар төлж байгаагүй, Д.Сумъяабазарын эхнэрийн  ах Ч.Эрдэнэбатын нэр дээр байдаг, 40 мянгатын байранд байрладаг, мөн байгуулагдаад 9 сар л болж байгаа, Д.Сумъяабазар энэ компанид зөвлөгөө өгдөг, 100 хувь монголын хөрөнгө оруулалттай” гэсэн мэдээлэл л  байна.

Ямартаа ч өчигдөр  Ч.Эрдэнэбат  мэдээлэл хийсэн. "Тэрбээр Цэвэр бизнесийн зарчмаар  газрыг авсан,  ямар ч улс төрийн оролцоо байхгүй. Гэвч Японы болон Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр  дуудлага худалдаатай холбоотой  янз бүрийн мэдээлэл цацагдсанаас бол шүүх хурал түр хойшлоод байна. Дуудлага худалдаанд Японы хуулийн компаниар дамжуулж  оролцсон. Бид 5.1 тэрбум иенийг гадаадын хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан  шийдвэрлэнэ гэж төлөвлөж байгаа. Мөн миний дүү Ч.Мичидмаагийн нөхөр Д.Сумъяабазар гишүүн болохоор хүмүүс янз бүрээр хардаад байх шиг байна. Гэвч огт тийм зүйл байхгүй" гэсэн юм.

"Авар"компанийн цаана юу нуугдаж байгааг хуулийн байгууллагынхан шалгаад олон нийтэд мэдээлэх нь зүйтэй болов уу?. Үүнээс болж нийгэмд олон янзын хардлага төрөөд байна.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (103.23.51.5)
    ugaasaa sumyabazar dagvadorj 2iin nolooo bgaa bgaa
    2013 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.106.167)
    Сумьяабазар авгайнхаа ахын нэр дээр авсан юм байгаа биз дээ.Давгадорж ч хөрөнгө оруулаа биз.Давгаа гэв гэнэт АН -д элсээд,Баттулгатай сүжрээд л байсан.Том наймаа явж байгаа байхаа.
    2013 оны 10 сарын 25 | Хариулах
  • zozo (213.166.199.66)
    Ah dvvv 2 2 oor namd tal zasdgiin uchir tailagdav bololtoi
    2013 оны 10 сарын 25 | Хариулах
  • Z (85.176.14.167)
    Bitgii shaaaaaaa
    2013 оны 10 сарын 25 | Хариулах
  • МОНГОЛ (202.179.23.245)
    ЭЭ МОНГОЛЧУУД МИНЬ БИД ЭНЭ ДЭЛХИЙД ХЭДҮҮЛЭЭ БИЛЭЭ. ЯМАР ӨӨДГҮЙ ЖААХАН ЮМ БЭ? 1 МОНГОЛ ДЭЛХИЙН ТОП УЛС ЯПОНД ЭЗЭМШИЛТЭЙ БОЛОГ Л ДЭЭ. ЮУНД НЬ ҮХЭХ ГЭЭД БАЙНА. ИБУРХАН ЮУ ХҮСЭХ ВЭ ГЭЭД МОНГОЛ ХҮНЭЭС АСУУСАН ЧИНЬ ХАЖУУГИЙН ДОРЖИЙГ НАДААС ЯДУУ БОЛГОЖ ӨГӨӨЧ ГЭСЭН ШИГ БОЛИОЧ. МАНАЙ СЭТГҮҮЛЧ ГЭЖ БАЙГАА ЭНЭ ХҮМҮҮС БОЛЬ ДОО. ТҮҮНИЙ ОРОНД БОКСЫН Д.А-Д МОНГОЛЧУУД ЯАЖ БАЙНА ГЭДЭГ 6 ӨДӨР ХААЛТТАЙ БАЙЛАА ШҮҮ. ТЭД Л БИДНЫ БАХАРХАЛ СОНИН БИЗ ДЭЭ. МОНГОЛ КОМПАНИ ЯПОНД БАЙР АВЛАА БИД БАЯРЛАХ ЁСТОЙ БИШ ҮҮ? ЯДАЖ ХҮҮХНҮҮД НЬ АДГИЙН ХУ ЖАА НАРТАЙ УНТАЖ БАЙХАД ЖААХАН ЯРЬЖ БАЙГААД ЧИМЭЭГҮЙ БОЛДОГ БИШ ҮҮ? ТЭР ТУХАЙ, ДОТООДДОО БАЯЛАГАА ГАНЫХАНД ЯАЖ АЛДАЖ БАЙГААГАА БИЧЭЭЧ. ШУУГИАЧ. Ж-НЬ: ЦЕМЕНТЭЭ ӨӨРСДӨӨ ХИЙЖ ЧАДАХ БАЙЖ МОНГОЛЫГ 100% ХАНГААД ОХУ ГАРГАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖ БАЙГАА ХУ ЖАА НАРЫН ТУХАЙ БИЧЭЭЧ. ТӨВ АЙМАГТ
    2013 оны 10 сарын 25 | Хариулах
  • munzui (103.26.194.15)
    sumyabazariin avgain ahad iim ih mungu baihuu haragdaach
    2013 оны 10 сарын 25 | Хариулах
  • zochin (103.26.194.123)
    Manaihan shudraga bus zuil hiihee bolimoor yum oo, Gadaadad ner nuuree baraad duuslaa shd
    2013 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.106.101)
    shalga shalga
    2013 оны 10 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 29 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 39 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 18 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 30 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    6 цаг 45 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 52 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 21 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК